Таалагдсан шүлэг

А.Содхүү

***
Анх удаа би
Арга билэг хоёрыг
Өнгөрсөн хийгээд Ирээдүй гэж танилаа
Аа...харин Одоо хамаг цэнгэлийн дээд юм
Анх удаа би
Аав Ээж хоёрыг
Хүсэл хийгээд Хясал гэж танилаа
Аа...харин Би хамаг цэнгэлийн дээд юм
Анх удаа би
Тэгш сондгой хоёрыг
Учрал хийгээд Хагацал гэж танилаа
Аа...харин Тэг хамаг цэнгэлийн дээд юм
Анх удаа би
Нар Сар хоёрыг
Дарс хийгээд Нулимс гэж амталлаа
Аа...харин Одод хамаг цэнгэлийн үйрмэг юм
Анх удаа би
Бурхан Чөтгөр хоёрыг
Арга Билэг гэж танилаа
Аа...харин Хүн хамаг цэнгэлийн туйл юм...


***

2012.04.17

haiku

 

"Хязгаараас цааш" хайкуч залуусын бүлэг маань  facebook дэх хайку бүлэгт дэлхийн хайку сонирхдог орон орны гишүүдтэй идэвхитэйгээр харилцаж байгаа билээ. Манай залуусын нэлээдгүй хайку нь олон лайк даруулж байгаа нь 1-т авьяастайнх, 2-т орчуулга сайных юм. Үүнд манай бүлгийн гишүүн Н.Түвшинзаяа маань маш их түшиг тулгуур болж байгаагийнх. Түшкадаа баярлалаа. 

Хайкун гол зарчим 5 7 5-ын тухай орон орны зохиолч, шүүмж бичигч судлаач, яруу найрагч, сонирхогч нарын хэрхэн хэлэлцсэн, тайлбарласан талаар дараагийн бичлэгтээ оруулах болно. Энэ нь бас бус хүмүүсийн сонирхлыг лавтайяа татах болно гэдэгт итгэлтэй байна.

Rain drops
On the window
Is my yesterday.

B. Burenbileg (Mongolia)

/Цонхоор урсах

Борооны дусал

Миний өнгөрсөн амьдрал/

In a gentle wind
Grasses are dancing
Autumn evening!

B. Burenbileg (Mongolia)

/ Зөөлөн салхинд

Өвсний бүжиглэх чимээ

Намрын үдэш.../

Searching the pearl
From the ground of extinct sea
I found its spirit.

A. Sodkhuu (Mongolia)

/Сөнөсөн тэнгисийн ёроолоос
Сувд хайлаа
Сүнсийг нь л оллоо/

The loved beetle
Maybe shining!
Just like me that Joyful...

/Дурласан цох л

Гэрэлтдэг байх

Яг над шиг дэврүүн/ Г.Баярцэцэг

The frozen mind
Forgot your name
One autumn later

G. Darinyam (Mongolia)

/Нэг намрын цаана...

Нэрийг чинь мартсан

Царцмал оюун ухаан/

The space
Without the time
Is a heaven.
/Цаг хугацаа гэж байдаггүй
Тийм орон зайг
Диваажин гэдэг юм. Н.Түвшинзаяа Монгол/

How sorrowful.
A lost erica on the window
Is withering.

P.Nadala Mongolia

 

Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...
Ертөнцийн чинагш тольдохуй Хоёр нүд минь багадана Ерийн энгийн биендээ Хоригдол мэт захирагдана
"Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм..." цааш унших »
Домгийн жил 2012

Нэгэн домог ярьж өгье. Нэгэн монгол эр хятад эр 2 оюунаараа дайралцаж л дээ. Шалтгаан нь хятад эр гэрт нь ирчхээд энийг ч авая тэрийг ч авая гээд байж лдээ. Монгол төрөлхийн наймаанд муу тул түүний хүссэнээр найзархдаг байв. Харин нэг өдөр хятад энэ миний гэр болно ваа, чи надаа өг гэвээ. Түүх сөхвөл монгол нь наймаа хийх дургүй зүгээр л булаагаад авах дуртай байсан өвөгтэй. Гэхдээ өвгөд алдаагаа засаж Будда мэт гэнэт гэгээрээд  хүлцэнгүй нирвааны сэтгэлийг үр хүүхэддээ өвлүүлсөн юм.  Үнэндээ омогт дайчдын үр садад энэ өв нь том хөрөнгө байсныг бид сүүлд мэдэх болно.  За үндсэн домогтоо эргэж ороё. 

Тэд өөрсдийн оюун ухааны хүчээ амь насаараа мөрийцөн үзэлцэж гэнэ. Тэдний оюуны хүч нь энэ тэнцүү байсан тул маш их тэмцэв. ХЯтад ухаантан монголын наазгай занг нь ашиглан асар их хурдтай залиар дийлж гэнээ. Тэгээд тохирсон ёсоор монголыгоо алах болж толгой дээр нь маш том лантуугаар цохихоор далайваа. Монгол эр үхэхийн өмнө хайртай хүмүүсээ боджээ. Тэгээд тэднийгээ хайрлах хайраа дутуу өгсөндөө харамсаж сүүлчийн удаа маш их хайрыг хайртай хүмүүстээ илгээсээр толгойгоо мэхийв гэнэ. Ялагчын хахирган инээдээр маасайн инээх хятад монголыг устгах ухаангүй хүсэлдээ адган араа шүдээ хавиран улайрсан байв. Монголын илгээсэн хайр нь өөрийг нь хамгаалах цайз болон лантууг буулгахад эргүүлэн ойв. Ямар хүчээр буусан яг тэр хүчээр хятадын толгой руу эргэн цохиж хятад эр үхэтхийн уналаа.  

Хэхэ энэ миний өнөөдрийн төрд тохируулан засаж зохиосон домог юм шүү. Монгол хятадын төрийн дайн хэдэн зуунаар үргэлжилж байгаа. Өнөөдрийн үе бол монголчууд ялагдах хэмжээнд хүрсэн үе болоод байна. Төр минь хурдан сэхээрч хуулиараа ард түмнээсээ уучлал гуйх болтугай.    Монголын стратегийн чухал орд газрууд түрүүчээсээ хятадын мэдэл рүү ойртсоор байхад засгийн газар, УИХ үхмэл царайлан хойш сууж байгаа нь таалагдахгүй байнаа. 

Бага зэрэг улс төржив гэснээс: сүүлийн үед өөрийн эрхгүй улс төрийн асуудалд хараа бэлчээдэг болж. Нас 30 гарсан хүн ийм болдогымуу? үр хүүхэдтэй хүний айдас юмуу?  Зүгээр л хошин суваг үзээд инээгээд суух дуртай байдаг хүн гэнэт л улс төрчдийн ярианы сэжүүрийг сонсож өөрийн хэмжээнд дүгнэлт хийж суух санаатай болжээ. Гучин настаны үзэл бодол тэгширч байгаа нь энэ юм байх даа хмм. 

Амралтын өдөр ингээд улс төржөөд сууж байх гэж хмм... Амар амгалан л амьдрах юмсан, бүгдээрээ тээ. 

Дээр бичсэнээ эргээд уншсан чинь ээ хөрш орноо үхэтхийтэл унагаагаад амар сайханд нь жаргаачихсан байна шдээ. Хөөрхий тэд чинь бас л бидэн шиг  нэг агаараар амьсгалж нэг тэнгэр доор амьдарч яваам. Босгоод өөр өөрийн гэртээ амар сайханд нь жаргааж дуусгаж залрууллаа. Тэд манай өмч рүү хулгайч гараа дүрэхгүй, биднийг дуэльд дуудахгүй бол бид эв найрамдалтай оршсоор л байх болно...

2012-04-22 ны өглөө 

 

С.......... А......

Хуйларсан зэрэглээн дээхнээс

Хумсын чинээ үүл хараад

Хөөрхий аянчин уруулаа шилэмдэв. 

------

-----

-----

 

 

 

 

2012-04-16

"Одод бороо шиг байхад" номонд

 

 

Зүс үл таних найрагчийн

Зүрхнээс урссан голоор

Завьгүй сэллээ

Залгилж амталж үзлээ

Хуудас сэрчигнэх чимээгээр

Хань татав

Хуучирсан дурсамжынх нь

Хөндүүрт саатав

Ганцаардлын арлын гүнд

Гуйвтал согтов

Гал мэт шаналалаар нь

Сэлүүр нэмэв

Сүрэглэх навчсыг гишгэлж

Намрын үдэш тухлав

Сүүлчийн хуудсыг хаахад

Хавар болсон байна.

2012-04-12

Муухай хот минь

Шинэ баячууд өнгөөрөө хэлбэрдэнэ
Шивнээ яриа өглөөгүүр хэвлэгдэнэ 
Шилтэй архи дэлгүүрээр хэлхэлдэнэ
Шийдвэр тушаал дээгүүрээ хэмхэлдэнэ
Үзэл бодол "нам"аар арцалдана
Үдэш орой "жалгаар садарлана" 
Үнэн худал цаасаар таслагдана 
Үхэл сэхэл танилаараа найралдана
Хог хаягдалдаа бүгд дасчихсан 
Хов залгадагтаа зарим нь эрдчихсэн
Хормой хаяа нь ядуусаар ханачихсан 
Холын цагаач ноёдын энтэй томорчихсон
Тамга барьсан нь таргалчихсан
Танхил ихэдсэн нь ярвайчихсан 
Тамтаггүй арчаагүй нь гансарчихсан 
Танилаар дүүрэн хот минь
Саарал ордон нь дандаа сааралтчихсан
Санал шүүмжлэлд дарга нар дөжирчихсөн 
Сайн муугийн ялгарал холилдчихсон
Саарал хотоо 
Болдогсон бол өөрчилмөөр 
Бохир завааныг нь урсгачихмаар 
Болохгүй бүтэхгүйг нь дэлбэлмээр 
Борчуудыг нь загнамаар
Хувиа хичээдгийг нь хөөмөөр
Хууль завхруулдагыг шийтгэмээр 
Хуучирч муудсаныг шатаамаар 
Хурдан одоо л эхэлмээр 

2011    

Ноднин хавар ямар ч бухимдаж байсым... өөрчлөгдөөгүй л нөгөө л хэвээрээ хаврыг угтацгааж байна даа бид.

Гадаа гараад л нүдэнд дассан зүй бустай нүүр тулчхаад бухимдахгүйгээр үл мэдээчин, үл анзаараачин болж өөртөө амар амгалангаар оршиж  амьдрах гэдэг миний ямар чанар юм бол?

- буддизмын хүлцэнгүйн онолыг баримтлагч нэг сэтгэл

- бараан бүхэнд дасаад бараг дөжирсөн нийгмийн массын нэг эс

- өөрчилж чадахгүйгээ мэдрээд өөртөө бууж өгсөн өтнүүдийн нэг хөл

- бараан бүхнийг үл тоож, нулмисан бардам диназовруудын нэг тархи

- энэ амьдрал бол ийм мөн чанартай гэдэг үзэлд итгэн эвлэрсэн нэг гар

- энэ нийгмээс илүү сайхныг хүлээж горьдож хүссэн нэг зүрх

-энэ нийгмийн буртаг хогийг арилгацгаая л даа гэж хашхирсан нэг ам

- эцэст нь хэлэхэд хогон дундаас цухуйсан навчнуудыг хараад нулимсаа үл харамлан баясах нүд юм даа би.

- хамаг олон бүгдээрээ бохир хогыг жигшиж бүгдээрээ адилхан дуугарвал бид муухай хотоо гоё хот болгох чадалтай шүү дээ...............................................................................................

2012-04-10 

 

 

Халтархануудыг дурсаад...

 

Хог дээр шидсэн

Хуванцар сав минь

Халтарханд зүсэм талх болж харагдана. 

2012-04-09


өөрсдийгөө ялласан он жилүүдийн сүүдэрт

өөлөгдөж шоодогдсон халтарханууд

өл хоолны төлөө үхэлдсэн ноёдын

өндгөн толгойг ухаарахыг үзэж амжилгүй

өнчинг энхрийлж угтах эрлэгийн дэргэд

өчиглөж тосохоор урьдаж одоцгоосон байнам. 

Ичингүйрэл...

Өдрүүд:- Өөрийгөө таних завгүй

Өрөөлийг чагнасаар уу? гэж

Өлмийд үйх өвс шиг 

Өнгөрч одохдоо надаас асуулуу?

Хоногууд:- Хором зуурдын тачаалаар

Ховч зүүдэн зөнгөө

Хог шиг гүвсээр үү? гэж

Холдон одохдоо надаас асуулуу?

Өөдөөс минь айсуй тэд

Өчиг нэхнэ үү?

Өнгөрч алсрахдаа

Өрөвдөн шоолно уу?

2012-04-04

Цангаагаа тайлан

Санаа дусална

Сав дүүргэж тосно

Сэтгэл улам цангах...

2012-03-29

 

Сар бидний нууц

Халтар дугуй саран 
Ханьсаж дотноор ширтэнэ
Хагархай саарал үүлс 
Хайш яайш хөвнө
Тэр үүлсийн мушгианд
Тээглэсэн зориг минь замхрана
Чичирч хэдэн одод
Чимээгүй мэндэлж дохино.
Чиний тухай бодохын зуурт
Чилсэн саран дайвалзаад
Хүний гунигт дуртай
Хууч зангаараа тодроно
Нэг харахнээ
Нэл саран дунд би...

2010 тэмдэглэлийн дэвтэрээсээ

Бүсгүйн жам

Хацар сэвхтэй бүсгүй

Хэвлийгээ илбэхүй

Хаврын салхи зогтусав аа

Бодролоос:

Ертөнцийн өнгө солигдох нь жам аа.  Амьдралын өнгөнд хамгийн гэгээн тод өнгийг нэмэх олон жаргалуудын нэг нь... Бүсгүйн элгэнд өөрчилж хувирашгүй нэгэн хайр бас нэгэн зүрхний цохилтыг өөр дээрээ мэдрэхэд ивэлдэг нь ямар гайхалтай жам гээч...    

Хамгийн сайн найз
                                Бүсгүй оройн хоолоо хийх цагаа алдан гал тогооны өрөөнд хэсэг эрэлд гарав. Түүний хайж байгаа зүйл хоёр хоногийн өмнө авсан хоёр кг будаа байлаа. Будааны гялгар тор нь хогийн саванд байх ба цөөвтөр будаа энд тэнд асгарсан байгааг бүсгүй анзаараад том өрөөнд хүүхэлдэй үзэн инээж суух охиноо дуудав. - Мишээл ээ? Миний охин будаа хаачсан юм бэ? - Охин хариу хэлсэнгүй. Тэрээр уруулаа химлэнгээ хоосон гялгар уутыг барин хажууд нь ирсэн ээж рүүгээ хальт харсанаа хүүхэлдэйгээ үргэлжлүүлэн үзсээр...
"Хамгийн сайн найз" цааш унших »
Зуны шөнийн симфони
Голын уснаас сар амтагдаад Гоё юмаа...
"Зуны шөнийн симфони" цааш унших »
Мянган хаврын цэцэг
 
  Зөрөг замаар бид зөрнө Зөвхөн надад дурлахыг чинь Зуун жил хүлээж Зүсээ зуу хувиргалаа Өөрийгөө танихгүй болтлоо
"Мянган хаврын цэцэг" цааш унших »
Цагаан хараацай. лууны эрэлд гарсан судалгааны тайлан
Энэхүү судалгаа нь луу байдаг эсэхийн баталгаа биш болно.  Энэхүү судалгааны дүнг статистикч Зоригт8-аар баталгаажуулаагүй ч үнэнд ойрхон судалгаа болсоныг бичигч өөрөө батална.  Энэхүү судалгааны үр дүн нь ямар нэгэн эрх ашиг, ямар нэгэн сенсааци, ямар нэгэн зорилгын шинжгүй. Энэхүү судалгаанд хамрагдсан болон судалгааг хийсэн этгээдүүд  насанд хүрсэн, сэтгэцийн согоггүй, эрүүл гэдгийг бичигч өөрөө батлан даана. За олон зүйл дахин нуршилгүй өгүүлвээс:  Усан луу жилийн мэндийг хүргэе. Энэ үгийг хаа сайгүй сонссоор лууны тухай бодол эрлийн шинжтэй болж эхлэх нь тэр ээ.Үлгэрт итгэдэг  хүүхэд байхдаа үргэлж галаар тургидаг эсрэг талын баатар луунаас айдаг байжээ. Арай ухаан суугаад луу бол үлгэрийн амьтан, луу байдаггүй. Бидний айдсаас үүдсэн зохиомол амьтан гэж лав итгэл суув. Тэгээд лууны тухай бодохоо ч байж.  Луунд хятадууд хамгийн их ээлтэй, тахин шүтэж өөрсдийн бэлэг тэмдэгээ болгодог бол монголчууд лууг айлын хамгийн ядуу нусгай бор хүү сэлэмдэн унагаж ялж байгааг "тунхагладаг". За тэгээд миний мэдэх луунууд олон толгойтой нэг биетэй луу, үзэсгэлэнт гүнжүүдийг авилгалд авдаг луу, аль нэг цайзыг хамгаалж хүчит баатруудыг хүйс тэмтэрдэг луу.. гэх мэт яалтчгүй ямар нэг үйл ажиллагааны нөгөө талын баатар байдаг юмаа. Харин 2000 оноос хойш зарим луунууд манай талынханд "урваж" гэхиймуу эсвэл сэтгэл нь зөөлөрцгөөн  энхийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэнийг Харри Поттер, Шрек, Үнсгэлжингийн зарим анги бас бусаас харж болно.  Ингээд миний энэ удаагийн эрэл маань фэйсбуук дэх бүлгийн найзууддаа "азын бууз" олуулахаас үүдэлтэй Луу өндөглөдөг юм болов уу? хэдэн өндөг гаргадаг бол гэсэн бодлоос үүсэв ээ. Лууны өндөгний тоогоор нь "азын бууз" тараах гэсэн санаа гэх үү дээ. 
"Цагаан хараацай. лууны эрэлд гарсан судалгааны тайлан" цааш унших »
Би чамд хайртай

Чи: Мөнх цастын оройгоос мөнгөн цэцэг түүж

Чинийхээ толгойг титэмлэнэ гэж амлаагүй ээ

Амин гэрэлтийн үзүүрээс алтан туяа тасалж

Амрагынхаа хүзүүг чимэглэе гэж аархаагүй ээ

Гэхдээ чи минь: Мөнх цаст шиг удсан ч мөрийг минь түших

Миний цорын ганц ханхүү байя гэж

Алтан гэрэлтийн өмнө тангараг өгсөн 

Амраг янаг минь билээ

Аальхан үрсийн минь эцэг билээ

Арван хэдтэй насны минь

Ариун сэтгэлийг эзэмдээд

Асаж буй хэвээрээ

Амьдрал холбосон чамайгаа

Хорвоогийн хүүхэн бүрээс өмчилж

Хосгүй жаргалаа хуваалцдагтаа би азтай

Хоёргүй ганц сэтгэлийг минь өмчилсөндөө

Хонгор минь чи азтай

Хожмын үйлээ нэгтгэсэндээ

Хоёулаа азтай хайрт минь

 

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. 

2012-02-24 нд бичигдэвээ. 

Амьдралын үнэнд гүйцэгдэмүй хэмээх...
Хөвчид  хүдэр эрд дурлав Хүслийг минь тайрахаар Хөрөө ирлэн угтана
"Амьдралын үнэнд гүйцэгдэмүй хэмээх..." цааш унших »
Хайку шүлэг
 

"Хайку шүлэг" цааш унших »
Жам гэнэ үү?

Өчигдрийгөө март гэсэн шиг шинэ өглөөний нар яаран өндийснөөр бас нэгэн өдөр үргэлжлэх... Шинэ сар хуучин нарыг үдэн уулын цаанаас догдолсоор үдшийг эхлүүлэхүй өдрийн нарыг санагалзсан яргуй цэцэгс дурамжхан нойрондоо автана. Хуучин юм ул болж шинэ юм зул болдогыг цаг хугацаа харуулна. Хаа хол гээгдсэн түүх үнэгүй, хүчгүЙ БОЛЖЭЭ. Өдөр бүр нийгмийн шаар шалбааг дунд туучихуй бидний тархи, сэтгэл яг л цас шиг цоохортоод л... Хавар яг л урьдын адил зөөлнөөр айсуй. Амьдралын жам гэж...

Өчигдрийн мөр балраад
Шинэ шалбааг үүсэх нь ээ.
Цас цоохортоод л... 

2012-02-10

(Нийт: 67)